P2010-12-05 - Улс төрийн философи

Төрөл: хичээл
    Нийгмийн улс төрийн амдьралыг улс төрийн шинжлэх ухаан политологи , улс төрийн социологи, улс төрийн псхилоги, улс төрийн түүх зэрэг өөр өөр шинжлэх ухаан, бас философи гэх мэт мэдлэгийн янз бүрийн төрөл судалдаг. Нийгмийн амьдралын энэ хүрээг философийн үүднээс судалдаг үйл ажиллагаа нь " улс төрийн философи" гэдэг салбар бий болоход хүргэжээ. Улс төрийн философи ялангуяа улс төрийн шинжлэх ухаантай нягт ойр байдаг. Энэ нь тэдгээрийн авч үздэг асуудал үлэмж тохиолдолд давхарддагтай нь нэн түрүүн холбоотой. Тухайлбал төр, улс төрийн засаглал, улс төрийн бодлого зэрэг улс төрийн амьдралын гол гол үзэгдлийг энэ хоёр аль аль ч авч үздэг. Энэ нь сургалт сурталчилгаанд мэдлэгийн ийм хоёр өөр төрлийн үр дүнг заримдаа хольж хутгахад хүргэдэг ажээ. Угтаа улс төрийн философи бол улс төрийн амьдралыг судалдаг янз бүрийн шинжлэх ухаанаас ялгарах олон онцлогтой. Энд улс төрийн шинжлэх ухаантай харьцуулах үндсэн дээр улс төрийн философийн гол гол онцлогийг тодруулъя. 
Нэгдүгээрт: Улс төрийн амьдралын баримтат, эмпирик үзэгдлийг улс төрийн шинжлэх ухаан илүүтэй онцолдог.  Мөн чанарлаг, ерөнхий, давтагдагч, утгын талыг нь улс төрийн философи онцолдог. Ийм учраас улс төрийн шинжлэх ухаанд "хэзээ", "хаана", "яаж", "хэн", "юу", "хэний", "юуны", "яасан", "яах вэ" гэх мэт асуултад хариулах гол нь байдаг.
Хоёрдугаарт: Улс төрийн шинжлэх ухаан нь ажиглалт, туршилтын үр дүнг болон баримт, үйл явдлыг бодитой илэрхийлж чадаж буй нөхцөлдөө агуулгын хувьд нэлээд объектив байж чаддаг бол улс төрийн философи үлэмж тохиолдолд априори үндэслэлүүдэд тулгуурладаг тул түүний янз бүрийн чиглэлд субъективизм багагүй , заримд нь бүр шийдвэрлэх ач холбогдолтой нөлөөлсөн байдаг. Улс төрийн философи, улс төрийн шинжлэх ухаан хоёрт хийж буй ийм жишилтийн аргыг түүхийн философи ба түүхийн шинжлэх ухаанууд, эдийн засгийн философи ба эдийн засгийн шинжлэх ухаанууд, эрх зүйн философи ба эрх зүйн шинжлэх ухаанууд, соёлын философи ба соёл судлалын салбарууд, гоо зүй ба урлагын онолууд, ёс зүй ба ёс суртахууны тухай шинжлэх ухаанууд зэрэгт хэрэглэвэл холбогдох философи дүгнэлт, шинжлэх ухааны дүгнэлт хоёрын зааг ялгааг тогтоох нэг чухал арга зүйн үндэс болж өгөх юм. Улс төрийн философи дахь хамгийн ерөнхий онтологи ойлголт бол "улс төр" мөн. Хэдийгээр түүнийг янз бүрийн утгаар хэрэглэдэг тохиолдолтой ч гэсэн дурдан буй онтологи утгаар улс төр бол тухайн нийгэмд уг нийгмийн дэг журмыг сахиулж, бусад амин чухал зорилтуудыг нь хэрэгжүүлж байдаг ухамсарт янз бүрийн хэлбэр ба харилцаа зэргийг хамардаг амьдрал, үйл ажиллагааны хүрээ мөн. Улс төрийн хамгийн гол үйл бол нийгэм янз бүрийн анги, давхраанд хуваагдсан байдгийг хууль ба ёс суртахууны хувьд хөндөхгүй ч гэсэн тэдгээрийг нийтлэг хүсэл эрмэлзэл, нийтлэг сонирхлынх нь үндсэн дээр нэгдмэл зорилготой болгох үйл ажиллагаа юм. Тиймээс улс төр бол эцсийн эцэст төрийн засаглалд холбогдож байдаг.
    Ц. Гомбосүрэн " Философи" Сурах бичиг Улаанбаатар 2008

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-12-05 -

Бичсэн: upshot
Нэг өдөр албан ёсоор блогоор чинь зочлоё, захаас нь уншаад барсангүй. толгой ёоёо ккк гоё шүү
философи дээр үнэнийг тайлбарладаг даа, тийм бичлэг оруулвал баярлан шүү.
Бичлэг



:-)
 
xaax