2010-12-5

Төрөл: хичээл

Либерализм-Libertas-Liberty-Эрх чөлөө

                                                Эрх чөлөөнийхөө төлөө нэгдэцгээе.

Энэ нь бодгаль хүний ( individual-индивид ) эрх чөлөөг дээдэлдэг үзэл юм. Английн нэрт философич Жон Локк 1632-1704 сонгодог либерализмын үндсийг тавьжээ. Түүний нийгэм-улс төрийн онолд хэд хэдэн гол санаа байдаг.
1. Локк өөрийн өмнөх олон сэтгэгчдийн адил хүний үндсэн эрх, эрх чөлөө байгалийн хуульд өөрт нь байдаг гэж үзсэн. Тэрээр байгалийн хууль бол оюун ухаан заяагдсан...

2010-12-5

Төрөл: хичээл

Үг гэдэг агуу хүчтэй

  • " Хүн бол хамгийн төгс амьтан, гэхдээ хууль, зүй ёсноос салахаараа хамгийн муу нь болдог" (  Аристотель )
  • "  Би сэтгэж байна. Тиймээс би оршиж байна " ( Р. Декарт )
  • " Иргэншсэн нийгмийн ямарч гишүүнийг хүсэл зоригийнх нь эсрэг хууль ёсны дагуу албадаж чадах эрх мэдлийн цор ганц зорилго нь бусдад хохирол учруулахаас сэргийлэх явдал мөн" ( Жон Стюарт Милль )
  • " Аливаа эрх мэдэл бол авлигач байдаг бол хэмжээгүй эрх мэдэл бол хэмжээгүй авлигач" ( Лорд Актон )
  • "Хүн бол оюун ухаант төдийгүй, улс төрийн амьтан мөн"
...

2010-12-5

Төрөл: хичээл

Улс төрийн философи

    Нийгмийн улс төрийн амдьралыг улс төрийн шинжлэх ухаан политологи , улс төрийн социологи, улс төрийн псхилоги, улс төрийн түүх зэрэг өөр өөр шинжлэх ухаан, бас философи гэх мэт мэдлэгийн янз бүрийн төрөл судалдаг. Нийгмийн амьдралын энэ хүрээг философийн үүднээс судалдаг үйл ажиллагаа нь " улс төрийн философи" гэдэг салбар бий болоход хүргэжээ. Улс төрийн философи ялангуяа улс төрийн шинжлэх ухаантай нягт ойр байдаг. Энэ нь тэдгээрийн авч үздэг асуудал үлэмж тохиолдолд давхарддагтай нь нэн түрүүн холбоотой. Тухайлбал төр, улс төрийн засаглал, улс төрийн бодлого зэр...

2010-12-5

Төрөл: хичээл

Нийгмийн тухай философи

     Анлиар ''social philosophy'', оросоор " социальная философия", " философия общества" гэдэг нэрийг монголоор "нийгмийн философи", "нийгмийн тухай философи" гэх мэтээр орчуулдаг билээ. Орчин үед нийгмийн тухай философийн өөр өөр тодорхойлолт дайралддаг. Тэдгээрийн зарим нь философийн энэ бүрэлдэхүүн бол нийгмийн амьдралын аль нэг юм уу зарим цөөн салбарыг ба хүрээг онцлон судалдаг гэсэн үзлийн үүднээс тодорхойлолт гаргадаг. Тухайлбал англи саксон хэлтгүүдийн зарим бүтээлд нийгмийн харилцааны болон улс төрийн харилцааны үзэгдлүүдийг...

2010-12-5

Төрөл: хичээл

Пифагор (МЭӨ 580-500)

Анх идеалист философийг Грект үндэслэсэн бөгөөд Милетийн сургуулийн материалист онолын эсрэг тэмцэж байв. Тэрээр тооны ухааныг боловсруулах талаар том үр дүнд хүрч тооны харилцаа бол юмс үзэгдлийн уг чанар гэж үзэж байв. Пифагор түүхэнд "Пифагорын теорем" гэдэг теоремоор түүхэнд нэрээ мөнхөлжээ.

2010-12-5

Төрөл: хичээл

Гераклит( МЭӨ 6-5 дугаар зуун )

Эртний Грекийн урсгал диалектик сургаалийг үндэслэгч. Тэрээр түмэн бодисын тухай том ном бичсэн боловч үрэгдэх одоо үед зөвхөн 130 хан тасархай хэсэг үлдэж хоцорчээ. Гераклит орчлонгийн эхлэлийг гал байсан гэж үзэж байсан бөгөөд байгал, дэлхийн олон янз байдал, тэр ч байтугай хүний сэтгэл, оюуныг хүртэл галыг элдэв өөр хувирал гэж үзэж байв. Тэрээр бас "Бүх юм урсан өнгөрч, бүх юм хувьсан өөрчлөгдөнө. Нэг голын усанд 2 дахин орж болохгүй " гэж хэлсэн нь байгал ертөнц байнгын хувьсалд оршдгийг заасан мэргэн үг юм.
...

2010-12-5

Төрөл: хичээл

Сократ МЭӨ (460-399)

Эртний Грекийн суут ухаантан, философич. Хорвоогийн хамийн шудрага, мэргэн ухаантний нэг гэж хойч үедээ нэрлэгдсэн тэрээр амьдралдаа ганц ч мөр үг бичиж үлдээгээгүй боловч өөрийнх нь аж амьдрал тэр чигээрээ гүн ухааны зохиол байв. Түүний шавь нар болох Платон, Аристотель нь аман сургаалийг хожим ном бүтээлдээ бичиж үлдээжээ. "Өөрийгөө таньж мэд" гэдэг бол Сократын гүн ухааны гол цөм байв. Ухаан санаагаа худалдах  нь биеэ худалдахаас долоон доор гэж үздэг байсан Сократ " Би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ" гэдэг алдарт үгээ хэлжээ.
...

2010-12-5

Төрөл: хичээл

Платон МЭӨ (427-347)

Эртний Грекийн объектив идеалист филоиофийг үндэслэгч, томоохон сэтгэгч юм. Тэрээр өөрийн философийн сургууль болох "Академа" байгуулж "Төр", "Политика" зэрэг олон зохиол туурвисан нь манай үед уламжлагдан иржээ.Тэрээр объектив идеалистийн системийг боловсруулж, ахуйг оюун санааны биегүй бүрэлдэхүүн санаа гэж үзсэнээр дүрслэл буюу санаа хэмээх биет бус юмсын хэлбэр оршин байдаг тухай санааг дэвшүүлэн тавьсан юм. Орчлонгын гаднах санаа бол мөнх, бий болдоггүй, устдаггүй, харьцангүй биш, орон зай цагаас хамааралгүй оршдог гэж үзэж байжээ. Харин сэрлийн ертөнц бол тү...

2010-12-5

Төрөл: хичээл

Аристотель (МЭӨ 384-322)

Эртний Грекийн бүх талын мэдлэгт нэвтэрхий эрдэмтэн, философич, тусгай мэдлэгийн хэд хэдэн салбарыг үндэслэгч юм. Афинд Платоны сургуулийг төгссөн бөгөөд нийт 150 гаруй бүтээл туурвижээ. Тэрээр шинжлэх ухаанд ангилалт хийж философийг бие даасан шинжлэх ухаан мөн болохыг баталж философийн талаар товойлгон тавьжээ. Бүх байгалийг "материас", "хэлбэр" орон түүнээс эргэн шилжих дэс дараалсан шилжилтүүд гэж үзэж байв. Гэхдээ Аристотель материйг зөвхөн идэвхгүй эхлэл гээд бүх идэвхи нь хэлбэрт бий гэж үзэж байв.
...

2010-12-5

Төрөл: хичээл

философи гэж юу вэ?

     философи гэдэг нэр томъёо эртний грекийн phileo- хайрлах, дурлах, тэмүүлэх ; sophia- цэцэн мэргэн хэмээгч утга бүхий хоёр үгнээс үүссэн бөгөөд цэцэн мэргэнд гэсэн санааг илэрхийлдэг. Пифагор болон бусад зарим философичдын үзлээр философи бол үнэнийг эрхэмлэдэг, улмаар үнэн рүү тэмүүлдэг мэдлэг юм. Эртний грекийн философич Платон, Аристотель нар философийг зөвхөн цэцэрхэх хэрэгсэл болгохоос хөндий байж, түүнийг үнэн мэдлэг олох үйл ажиллагаа мөн гэж үзсэн байна. Тухайлбал Платоныхоор философийн зорилт бол мөнх, туйлын үнэнүүдийг танин мэдэхүй мөн бөгөөд ийм үйл ажиллага...

idiomatic-dormant