P2010-12-05 - философи гэж юу вэ?

Төрөл: хичээл
     философи гэдэг нэр томъёо эртний грекийн phileo- хайрлах, дурлах, тэмүүлэх ; sophia- цэцэн мэргэн хэмээгч утга бүхий хоёр үгнээс үүссэн бөгөөд цэцэн мэргэнд гэсэн санааг илэрхийлдэг. Пифагор болон бусад зарим философичдын үзлээр философи бол үнэнийг эрхэмлэдэг, улмаар үнэн рүү тэмүүлдэг мэдлэг юм. Эртний грекийн философич Платон, Аристотель нар философийг зөвхөн цэцэрхэх хэрэгсэл болгохоос хөндий байж, түүнийг үнэн мэдлэг олох үйл ажиллагаа мөн гэж үзсэн байна. Тухайлбал Платоныхоор философийн зорилт бол мөнх, туйлын үнэнүүдийг танин мэдэхүй мөн бөгөөд ийм үйл ажиллагааг гагцхүү философичид цэцэн сүнстэй төрдгийнхөө хувьд хэрэгжүүлж чаддаг. Улмаар Аристотель философийн тухай Платоны үзлийг гүнзгийрүүлэн тайлбарлахдаа: философи бол "анхдагч эхлэлүүдийг болон шалтгаануудыг судалдаг шинжлэх ухаан байх ёстой" гэсэн ажээ. Анхы философи сургаалууд Энэтхэг, Хятад, Грек, Египет, Вавилон гэх мэт улсад одоогоос 3000 шахам жилийн тэртээ бараг зэрэг үүсчээ. Гэхдээ философи чухамхүү Грект л сонгодог хэлбэртэй болж чадсан аж. Философи мэдлэгийн үүсэл, цааш цаашдын хөгжил нь тодорхой улс орны болон улмаар нийт хүн төрөлхтний хөгжлийн тухай тухайн төвшин дэх оюуны амьдралын төдийгүй тодорхой нийгэм- түүхэн нөхцлийн бүтээгдэхүүн болж байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн байгалийн төлөвөөс нийгмийн төлөвд улам бүр шилжиж буй түүхэн тодорхой нөхцөл бүхэнд философи тодорхой байдлаар зохицож, иймд тэр нь байгалийг төдийгүй нийгмийг онцлон судлах болсны зохих үр дагавар байдаг ажээ. Ийм учраас философийн түүхэн тодорхой мэдлэг бүр бол өнөөгийн үүднээс хсчнээн бололвсронгүй биш байлаа ч гэсэн тухайн үүсэж, оршиж байсан нөхцөлдөө тулгарч буй асуудлыг ямар нэг хэмжээгээр гаргаж тавьсан байдгаараа ямагт сургамжтай ба арга зүйн тодорхой ач холбогдолтой юм. Түүхэн дэх аугаа их философич бүр өөрийн бүтээлээр шинэ санаа төрүүлж, хойч үеийнхэндээ сургамж өгч иржээ. Мөн философийн түүхийг судалж мэдсэнээр орчин үеийн янз бүрийн философи мэдлэг өмнөх түүхэн мэдлэгүүд хоёр ямар холбоотой болон ялгагдах ямар онцлогтойг тогтоох бололцоо бүрддэг.
Ц. Гомбосүрэн "Философи" Сурах бичиг  Улаанбаатар 2008

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2014-01-09 -

Бичсэн: Зочин
goy bichjeee
Бичлэг

P2013-03-14 -

Бичсэн: Зочин
goe blson bn mash ikh tus bolloo byrllaa
Бичлэг

P2012-03-15 -

Бичсэн: Зочин
oligtoi yum algaa
Бичлэг

P2011-11-28 - хөөрхөн юмаа

Бичсэн: маршалл (зочин)
хэтэрхий хуулбарласан байна шүү өөрийн чинь философи юу вэ
Бичлэг

P2011-09-20 -

Бичсэн: му (зочин)
чи өөрөө софизмоор хандаад бгамуу
Бичлэг

P2011-02-14 -

Бичсэн: student (зочин)
Ih bayarlalaa.goy blog bn.Tanid ajliin ondor amjilt husey. гоё шүү
Бичлэг

P2010-12-05 -

Бичсэн: arch_tseegii
гоё шүү
их гоё сэдвээр блог нээсэн байна
амжилт ирмэх
Бичлэг



:-)
 
xaax