Эртний Грекийн бүх талын мэдлэгт нэвтэрхий эрдэмтэн, философич, тусгай мэдлэгийн хэд хэдэн салбарыг үндэслэгч юм. Афинд Платоны сургуулийг төгссөн бөгөөд нийт 150 гаруй бүтээл туурвижээ. Тэрээр шинжлэх ухаанд ангилалт хийж философийг бие даасан шинжлэх ухаан мөн болохыг баталж философийн талаар товойлгон тавьжээ. Бүх байгалийг "материас", "хэлбэр" орон түүнээс эргэн шилжих дэс дараалсан шилжилтүүд гэж үзэж байв. Гэхдээ Аристотель материйг зөвхөн идэвхгүй эхлэл гээд бүх идэвхи нь хэлбэрт бий гэж үзэж байв.
|