Эртний Грекийн объектив идеалист филоиофийг үндэслэгч, томоохон сэтгэгч юм. Тэрээр өөрийн философийн сургууль болох "Академа" байгуулж "Төр", "Политика" зэрэг олон зохиол туурвисан нь манай үед уламжлагдан иржээ.Тэрээр объектив идеалистийн системийг боловсруулж, ахуйг оюун санааны биегүй бүрэлдэхүүн санаа гэж үзсэнээр дүрслэл буюу санаа хэмээх биет бус юмсын хэлбэр оршин байдаг тухай санааг дэвшүүлэн тавьсан юм. Орчлонгын гаднах санаа бол мөнх, бий болдоггүй, устдаггүй, харьцангүй биш, орон зай цагаас хамааралгүй оршдог гэж үзэж байжээ. Харин сэрлийн ертөнц бол түүний эсрэг гэж үзсэн. Платон хүний танин мэдэх үйл явц бол бэлэн байдаг зүйл, зөвхөн сэтгэлгээний явцад хүнд сүнсээр дамжин ирсэн мэдгэгийг сэргээн санаж байгаа хэрэг гэж үзэж байв.
|
P2013-10-07 -