Эртний Грекийн суут ухаантан, философич. Хорвоогийн хамийн шудрага, мэргэн ухаантний нэг гэж хойч үедээ нэрлэгдсэн тэрээр амьдралдаа ганц ч мөр үг бичиж үлдээгээгүй боловч өөрийнх нь аж амьдрал тэр чигээрээ гүн ухааны зохиол байв. Түүний шавь нар болох Платон, Аристотель нь аман сургаалийг хожим ном бүтээлдээ бичиж үлдээжээ. "Өөрийгөө таньж мэд" гэдэг бол Сократын гүн ухааны гол цөм байв. Ухаан санаагаа худалдах нь биеэ худалдахаас долоон доор гэж үздэг байсан Сократ " Би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ" гэдэг алдарт үгээ хэлжээ.
|