P2010-12-05 - Нийгмийн тухай философи

Төрөл: хичээл
     Анлиар ''social philosophy'', оросоор " социальная философия", " философия общества" гэдэг нэрийг монголоор "нийгмийн философи", "нийгмийн тухай философи" гэх мэтээр орчуулдаг билээ. Орчин үед нийгмийн тухай философийн өөр өөр тодорхойлолт дайралддаг. Тэдгээрийн зарим нь философийн энэ бүрэлдэхүүн бол нийгмийн амьдралын аль нэг юм уу зарим цөөн салбарыг ба хүрээг онцлон судалдаг гэсэн үзлийн үүднээс тодорхойлолт гаргадаг. Тухайлбал англи саксон хэлтгүүдийн зарим бүтээлд нийгмийн харилцааны болон улс төрийн харилцааны үзэгдлүүдийг, тухайлбал анархизм, авторитари ёс, арьсны өнгөөр ялгаварладаг онол зэргийг авч үздэг философи салбарыг " нийгмийн тухай филүсофи " гэж нэрлэдэг байна. Үүний зэрэгцээ нийгмийн амьдралын гол гол хүрээ бүрийг шалтгаант юм уу функциональ харилцаанд нэгдэлтэйгээр авч үзэн философиддог мэдлэгийн салбар бас байдаг. Энэ нь " нийгмийн тухай философи " гэдэг ойлголтыг өргөн утгаар хэрэглэх байдалд хүргэдэг.
    Нийгмийн амьдрал бол бодгаль хүмүүсийн жич жич амьдралын жирийн нийлбэр төдий биш, харин тэд тус бүрийнхээс дээгүүр амьдрал, үүнд: хүн амын янз бүрийн бүлгийн бүхэллэг ба тогтолцоо байдалт амьдрал мөн. Ийм амьдралын өөр өөр хүрээг нийгмийн тухай философийн холбогдох салбараас гадна социологи, улс төрийн шинжлэх ухаан, хүн ам зүй, эдийн засгийн шинжлэх ухааны янз бүрийн салбар, нийгмийн психологи, нийгмийн статистик, нийгмийн удирдлагын онол, эрх зүйн шинжлэх ухааны янз бүрийн салбар зэрэг нийгмийн шинжлэх ухаанууд судалдаг. Нийгмийн тухай фтлософи, нийгмийн шинжлэх ухаан хоёрын аль аль нь танин мэдэхүй мөний хувьд чухал нийтлэг талтай байдаг. Тухайлбал, эдгээрийн аль алинд нийгэм бол объект ч, бас субъект я болж байдаг билээ. Үүни зэрэгцээ чухал ялгаа ч бий.
Үүнд:
1. Нийгмийн шинжлэх ухаан тус бүр бол нийгмийн амьдралын явцуу хүрээний аль нэг тал, харилцааг онцлог авч үздэг. Харин нийгмийн тухай философи бол нийгмийн нийт амдьдралыг бүхэлд нь юм уу түүний эдийн засгийн, улс төрийн, нийгмийн харилцааны гэх мэт тодорхой салбарыг бие даасан нэг тогтолцоо мөний нь хувьд бүхэлд нь авч үздэг .
2. Нгйигмийн тухай философи бол нийгмийн амдьралын дотоод дахь онтологи тогтцуудыг илрүүлэн тайлбарлах зорилт тавьдаг. Ийм учраас тэр эь нийгэм ба бие хүний, нийгмийн зүйл, байгалийн зүйл хоёрын, нийгмийн материаллаг зүйл, санаалаг зүйл хоёрын харьцааг авч үздэг.
3. Нийгмийн тухай философи нь нийгмийн танин мэдэхүйн ерөнхий арга зүйн асуудлуудыг боловсруулдаг. Ингэдэгээрээ нийгмийн шинжлэх ухаануудад арга зүйн ач холбогдолтой байдаг. Нөгөөтэйгүүр нийгмийн тухай философи нь нийгмийн шинжлэх ухаануудын туршлагыг нэгтгэн дүгнэж, тэдгээрэээр тэжээгдэн, өөрийгөө хөгжүүлэн баяжуулж байдаг.
4. Тухайн нэг судлах зүйл, нэг улс төрийн, эдийн засгийн, оюуны гэх мэт төрлийн бүлэг асуудлыг авч үзсэн нийгмийн тухай философи сургаал нэгдмэл биш, харин өөр өөр чиглэлд задарч байдаг. Жишээ нь: Нийгэм нэж юу вэ? гэдгийг эдийн засаг, оюун санаа, улс төр, сэтгэл зүй зэрэг хүчин зүйлийн аль нэгний үүднээс тайлбарладаг янз бүрийн философи баримтлал байдгаас гадна эдгээрийн аль нэг хүчин зүйлийг онцолсон тохиолдолд хүртэл өөр өөр философи баримтлал бий болж байдаг.
    Нийгмийн тухай философи тийнхүү судлах зүйл ба шийдвэрлэх асуудлынхаа багтаамжаар ялгаатай өөр өөр  чиглэлд хуваагдаж байдгаас тэдгээр тус бүр нь тийм онцлогоо иш үндэс болгох үндсэн дээр нийгмийн тухай философи гэж юу болохыг тодорхойлдог. Жишээ нь: Марксист философичид өөрсдийнхөө боловсруулсан нийгмийн тухай философийг " түүхийн материализм" гэж нэрлээд: түүхийн материализм бол нийгмийн хөгжлийн объектив ерөнхий хуулиудыг болон тэр хөгжлийг хөдөлгөгч хүчийг судалдаг шинжлэх ухаан мөн гэж тодорхойлдог. Тэгээд хүн төрөлхтний түүхийн бүх шатанд үйлчилдэг объектив хуулиуд байдаг гэдэг билээ.
     Ц. Гомбосүрэн "Философи" Сурах бичиг Улаанбаатар 2008


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2014-03-19 -

Бичсэн: Зочин
багцшдаа амжилт
гоё шүү
Бичлэг

P2011-11-01 -

Бичсэн: solo (зочин)
medku
Бичлэг

P2011-02-28 -

Бичсэн: Zuu
нийгэм олон нийтийн тухай хамгийн үнэн бөгөөд зөв тэгсэн өртлөө товч ухааныг бичамд хэлий : МАСС БОЛ МАНГАР,,,гүйцээ. баярлах
Бичлэг

P2011-02-28 -

Бичсэн: Ah n (зочин)
гоё шүү bolj bn. iluu sonirholtoi zuil bicheerei ahiin duu.
Бичлэг

P2011-02-23 - амжилт

Бичсэн: Зочин
баярлах бүр дэлгэрүүлж бичээрэй Гомбоо багшдаа амжилт хүсь

е
Бичлэг

P2011-02-23 -

Бичсэн: Зочин
баярлах
Бичлэг

P2010-12-10 - B.Zolzaya

Бичсэн: Зочин
blog ih tsegtstei boljee. harin het nurshuu urt, ih teks baina. uuniig amarhan ugeer solij uuriin ugeer tailbarlaval zugeer bolow uu
Бичлэг



:-)
 
xaax